Данид хязгаарлалтын арга хэмжээнүүдийг чангатгана

Данид коронавирусний шинэ хувилбарын тархалтыг хяналтад авахын тулд шинэ, хатуу арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ гэж тус улсын Ерөнхий сайд Метте Фредериксен мягмар гарагт мэдэгдлээ. Их Британид анх илэрсэн коронавирусний илүү хурдан халдварладаг хувилбараар халдварласан тохиолдол нэмэгдэж байгаатай холбоотойгоор нөхцөл байдал ноцтой болж байгааг М.Фредериксен Копенхаген хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэр анхааруулжээ. “Гэртээ бай, боломжтой тохиолдолд гэрээсээ ажилла, нийгмийн аливаа үйл ажиллагаанд оролцохоос татгалз. Хэрэв бид хувьссан вирусний халдварыг хяналтад авч чадахгүй бол илүү олон хүн өвчилж, илүү олон хүн эмнэлэгт хүргэгдэж, нас барснаар эмнэлгийн ачаалал асар ихээр нэмэгдэнэ” гэж тэрбээр хэлсэн байна. Лхагва гаргаас хэрэгжүүлж эхлэх төлөвтэй байгаа шинэ хязгаарлалтуудын … Continue reading Данид хязгаарлалтын арга хэмжээнүүдийг чангатгана